Нийгэм мэдээ

Гацуур модны гэрлийг сайтар шалгаж, салгах хэрэгтэй

Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж:

  • гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
  • хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
  • гэрлийг олон цагаар асаахгүй байх
  • тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Өнгөрсөн жил гацуур мод шатаж, гал түймрийн улмаас нийт долоон хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарч байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button