Нийгмийн

Б.Батшагай: Байрныхаа шалыг цөмлөж, ашиглаж байсан газ нь дэлбэрч хоёр хүн түлэгдсэн

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, “Долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын  газрын 248 байцаагч, бэлэн байдалд 252 байцаагч гээд нийт 500 гаруй байцаагч хяналт шалгалт хийж ажиллалаа. Нийт 14 дуудлага мэдээлэл ирсэн. 13-р зуун болон Хүй долоон худагт зөвшөөрөлгүй хуушуурын худалдаа эрхэлж байсан 19 иргэний зөрчлийг илрүүлж, торгосон. Ноцтой зөрчил гарсан нь, ЧД-ийн 6-р хорооны 44-р байранд хийн газ дэлбэрч хоёр хүн түлэгджээ. НМХГ-аас хэргийн газар ажиллахад байрныхаа шалаа доош цөмлөж, зөвшөөрөлгүйгээр газ ашиглаж байсан. Уг хэргийг ЧД-ын цагдаагийн газарт шилжүүлсэн. Зориулалтын бус байранд, зөвшөөрөлгүйгээр хийн баллоныг ашиглахгүй байхыг анхааруулж байна. Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд өмнөх жилүүдтэй харьцуулахад дуудлага харьцангуй бага байлаа” гэлээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button