ЭДИЙН ЗАСАГ

НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголт энэ сард иргэдийн данс руу орно

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа. Хоёрдугаар улирлын буцаан олголтыг "Долдугаар сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ” гэсэн мэдээллийг Татварын ерөнхий газраас өглөө.

Одоогоор хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн буцаан олголт өгөх мэдээлэл тодорхой болоогүй байна. Нэгдүгээр улиралд 869,000 иргэн 35.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан юм.

Иргэд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-ны өдрөөр дуусгавар болгосон.

Харин дээрх хугацаанд баримтаа бүртгүүлээгүй бол худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button