НИЙГЭМ

“Ланд крузер” машинтайгаа голд урссан 5 иргэнийг хайж байна

Автомашинтайгаа явсан зургаан хүн Бэлтсийн голын усанд урсаж, нэг нь эсэн мэнд гарч явган явсаар онцгой байдлын газарт дуудлага өгснөөр үлдсэн таван хүнийг одоо хайж байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар  тус багийн “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын автомашинаар зорчиж явсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн 49 настай эрэгтэй Б, 48 настай эмэгтэй С, 26 настай эмэгтэй Б, 20 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Б, 4 настай эрэгтэй Т нар автомашинтайгаа Бэлтсийн голын усанд  долоодугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим урссан ба автомашин урсах явцад иргэн 26 настай, эмэгтэй Б эсэн мэнд гарч явган явсаар долоодугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагт Хатгал тосгонд ирж тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр үүрээр буюу долоодугаар сарын 17-ны 04:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
cloopi
cloopi

buhel buten 5 hunii ami nas yarigdaj baihad 2 honogiin draa haij baigaan baih daa !!!!!!!!
['archaaguiymbe' 'zowshoorol ogdog darga nar']

Зочин
Зочин
Reply to  cloopi

hun ni ooroo 1 honog alhaj bain hel heurgesen bn. butsaj osoldson gazarluu ontshoigiinhon ochih geseer btal 5n tsag bolson bhaa

Ма ма
Ма ма

Амьд мэнд Олдсон болуу хөөрхийс

Холбоотой мэдээ

Back to top button