Нийгмийн

Туркад гацсан монголчуудад Туркийн Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай утсаар ярьж, Гадаад харилцааны сайдын албанд томилогдсонд нь баяр хүргэв.

Тэрбээр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, цаашид хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн чухлыг онцлов.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын хөл хорионы улмаас нутаг буцах боломжгүй болсон Турк Улсад буй монгол иргэдэд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Сайд нар эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцон эдгээр асуудлыг Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцэхээр тохиров.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. энэ их баялагтай орон байж иргэдээ өөд нь татаад явж чадахгүй байнга л гуйлгачилж царайчилж явахаасаа ичихэд яадаг байна аа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button