НИЙГЭМ
Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний технологийн стандартуудыг баталжээ
Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний технологийн стандартуудыг баталжээ.
Үүнд:
- MNS EN 933-11:2020 Дүүргэгчийн геометр шинж чанарыг тодорхойлох арга. 11-р хэсэг: Дахин боловсруулалтаас гарган авсан бетон дайрганы бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох арга
- MNS EN 1744-6:2020 Дүүргэгчийн химийн шинж чанарыг тодорхойлох арга. 6-р хэсэг: Цементийн барьцалдаж эхлэх хугацаанд дахин боловсруулалтаас гарган авсан дүүргэгчийн хандалсан уусмалын үзүүлэх нөлөөг тогтоох арга багтсан байна.
Дээрх хоёр стандартын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Эх сурвалж: СХЗГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.