Нийгмийн

Прокурорын байгууллага Соёлын сайд С.Чулууныг ТАНХАЙРСАН гэж үзжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 1702 тоот тогтоолоор С.Чулууныг “Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцох нь зүйтэй” гэж үзжээ.

Тодруулбал, С.Чулуун нь 2018, 2019 онд нэр бүхий хүмүүсийн амь насанд заналхийлж, үг хэлээр доромжилж, амгалан тайван байдлыг нь алдагдуулах үйлдэл гаргасан гэх үйлдлийг нь хянаж үзээд ийнхүү шийдвэрлэсэн байна. Прокурорын байгууллага шийдвэрийг өнөөдөр /2020.07.20/ холбогдох талд хүлээлгэн өгчээ.

С.Чулуун нь ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо зэрэг байгууллагад ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхийн албыг давхар хашдаг байна. 

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл. Танхайрах заалтад:

  • 1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
  • 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
  • 1.2.бусдыг өдөөн хатгаж;
  • 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
  • 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
  • 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button