Ж.Лхагва, Д.Сэржмядаг нар Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Энэ сарын 14-нд эхэлсэн ахмадын Азийн аварга шалгаруулах онлайн тэмцээн үргэлжилж, Монголын есө тамирчин оролцож байна. Азийн ахмадын 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны ангилалд Монгол Улсын зургаан удаагийн аварга, гавьяат дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва хожигдолгүйгээр түрүүлсэн.

Азийн бүс тус бүрээс эхний гурван байрт шалгарсан тамирчид Азийн АШТ-ий финалд өрсөлдөхөд Ж.Лхагва, эмэгтэйчүүдийн ангилалд багийн ахмадын дэлхийн хошой аварга, спортын мастер Д.Сэржмядаг нар мөнгөн медаль хүртэв.
Азийн АШТ-ий финалд 19 шатарчин эрх аваад оюунаа сорьсноос Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва Казахстан улсын тамирчин Примбетов Мараттай хамт тэргүүлж байсан ч сүүлийн өрөгт хожигдсоноор Азийн дэд аварга болов.

Харин спортын мастер Д.Сэржмядаг хоёрдугаар хагаст дан тэмцээнийг тэргүүлэгчидтэй таарч тоглон, сүүлийн хоёр өрөгт Казахстаны олон улсын мастер Нукин Тулегэн, Примбетов Марат нартай тоглон, тэнцсэнээр мөнгөн медаль хүртэх болзол хангасан юм.
Тэмцээний дүнг ЭНД дарж сонирхоно уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.