НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ОСОЛ ГЭМТЛИЙН ДАРААХ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ СЭДВЭЭР ФМ104 РАДИОГИЙН НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОНО

Хүний амьдралд айдас жихүүдэс төрүүлэх, цочирдол үүсгэх осол, гэмтэл тохиолддог. 
Хайртай хүнээ алдах, гэмт хэргийн хохирогч болох, осолд өртөх гэх мэт…
Эдгээр осол гэмтлээс болж бие махбод төдийгүй сэтгэл зүйн хувьд ч гэмтэл авч байдаг. Гэмтэлд өртсөн ихэнх хүмүүст сэтгэлийн хямрал, стресс үүсэх нь бий. 
_________________________________________
#Осол, гэмтлийн дараах сэтгэл санааны таагүй байдал, стрессийг хэрхэн даван туулах вэ?
Гэмтлийн дараах сэтгэл зүйн хямрал нь тодорхой хугацаанд үргэлжлэх боловч зарим тохиолдолд удаан хугацаагаар үргэлжилж тухайн хүний ажил, амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг. 
Гэмтлийн дараах стресстэй хүн сэтгэл гутралд орж, өдөр тутмын амьдралдаа идэвх, сонирхолгүй болж, өвдөмтгий болох, бусадтай харьцах харьцаа өөрчлөгдөх зэрэг олон асуудал бэрхшээлтэй тулгардаг.
______________________________________
#Сэтгэл_санааны_хохирлыг_хэрхэн_хэмжих_вэ
Бие махбодийн хохирлыг бид эмчилгээний явц ямар байхаас шалтгаалан мөнгөөр хэмжиж болох ч сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж хэмжих талаар тэр бүр тодорхой мэдэдгүй. 
Хэн нэгний сэтгэл зүйг гэмтээхгүй, мөн өөрийн сэтгэл зүйг эрүүл байлгахын тулд яах вэ?..

“Сэтгэлийн дархлаа” нэвтрүүлэг – “Гэмтлийн дараах сэтгэл зүйн онцлог” сэтгэл зүйн хямралыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэх болно. 
Нэвтрүүлгийн зочин: СЭМҮТ-ийн сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.ЖАВХЛАН
2019.05.08-ны Лхагва гаригт 19:00 цагаас ФМ 104, Эрүүл амьдралын радиогоос хүлээн авч сонсоорой. 
Нэвтрүүлэгтэй холбогдох шууд утас☎️7010-1104 
мессеж дугаар ?8991-7447

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button