Нийгмийн

Гадаадынхан тэр дундаа АНУ-ын жуулчид, Монголд аялах 163 сая хайлт хийжээ

Улс орон цар тахал гарсантайгаар холбоотой гадаадын бус дотоодын жуулчдын тоо ихэссэн болохыг бид өмнөх сурвалжлагуудаараа хүргэсэн билээ. Гэвч гадаадаас Монголыг зорин ирэх хүсэлтэй жуулчдын тоон мэдээлэл сонирхол татна.

Тодруулбал, цар тахал гарсантай холбоотойгоор АНУ, Солонгос, БНХАУ, Япон, Австрали улсын иргэд Монгол улсыг ихээхэн сонирхож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр улсын иргэд Монголд хэрхэн хямд төсөр, бас аюулгүй байдлаар аялах, аяллын сонирхолтой маршрут бүхий 163 сая орчим хайлтыг цахим орчинд хийсэн байх юм. Ялангуяа голлогч зах зээлээр авч үзвэл, АНУ-аас хамгийн олон хүн манай улсыг сонжсон байна.

Тэд монголчуудын нүүдлийн аж ахуй, амьдралын хэв маягийг түлхүү сонирхжээ. Тухайн орны хувьд 2019 онд Монгол улстай холбоотой 22.3 сая орчим хайлтыг цахимд хийсэн гэх бөгөөд энэ нь бусад улстай харьцуулахад өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн үзүүлэлт гэж “Аялал жуулчлалын технологи” төвийнхөн онцолсон аж. Нөгөөтэйгүүр коронавирусийг дотооддоо алдаагүй цор ганц улсаар дэлхийн орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдсэн байхыг үгүйсгэхгүй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button