Д.Нямхүү: Эдгэсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараадаг эсэхийг дэлхий судалж байна

Өнөөдөр /2020.07.22/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
“Долдугаар сарын 21-нд 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь сөрөг гарлаа. Ингээд батлагдсан 287 тохиолдол бүртгэгдлээ. Тэднээс 213 нь эдгэрсэн. 74 хүн эмчилгээнд буйгаас 14-ийнх нь бие хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ, хяналт, ажиглалтад байна.
Өчигдөр 22.00 цагт 260 хүн Японоос ирсэн. Мөн өнөө өглөө 01.00 цагт Австралиас 48 хүн ирсэн.
Эдгэрч, сувиллын ажиглалтад шилжсэн хүмүүсээс дахин вирус илэрсэн тохиолдлуудад тайлбар хийхэд, үүний учир тайлагдаагүй, дэлхий судалж байна. гуравдугаар сард БНСУ-д яг ийм тохиолдол гарсан. Тэгээд эдгээр иргэдээс бусдад халдвар тараагүй байсан гэдгийг мэдээлсэн. Хэдий шинжилгээгээр вирус илэрсэн ч бусдад халдаадаггүй байх магадлал байна. Биднийг гайхшируулж байна.
Г.САНЧИРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.