ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

АНУ vs БНХАУ: “Covid-19”-ийн эсрэг вакцины туршилтыг ТАГНАЛАА гэж консулын газрыг татан буулгажээ

АНУ, БНХАУ-ын хоорондох нөхцөл байдал хурцадсаар байна. Өмнө нь Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д тавьсан худалдааны хориг, “Ковид-19” халдварыг “хятад вирус” хэмээн зарласан мэдэгдэл, Хятад болон Хонг Конгийн маргаантай хуулийн төслийн эсрэг үг хэлсэн зэрэг үйл явдлууд маш ноцтой байдалд хүргэж байсан.

Харин энэ мягмар гарагт АНУ-ын Хууль зүйн байгууллага Хятад улсыг Ковид-19”-ийн эсрэг вакцин бүтээж буй лабораторийг тагнаж байна хэмээн үзэж, Техас мужийн Хьюстон хотод байрлах Хятадын консулын газрыг татан буулгажээ.

Лхагва гарагт болсон хэвлэлийн хурлаар ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын дахин өөр консулын газрыг буулгах шийдвэр гаргах бололцоотой гэж мэдэгдсэн байна.

Консулын газар нь Вашингтоны Элчин сайдын яамыг тооцолгүйгээр АНУ-д байдаг таван төлөөлөгчийн газрын нэг нь юм. Яагаад зөвхөн энэ газрыг онцолж хаасан нь тодорхойгүй байна.

Болсон явдлын талаар АНУ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Майк Помпей Хятадын Коммунист намыг зөвхөн Америкийн оюуны өмчийг биш, Европын оюуны өмчийг хулгайлсан гэж мэдэгдэв.

Бид Хятадын Коммунист нам хэрхэн зохистой хариу өгөх бол хэмээн тодорхой хугацаанд хүлээж байна” гэснийгээ үргэлжлүүлээд “Эсрэг тохиолдолд бид Америкийн ард түмнийг хамгаалах, аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, мөн эдийн засаг, ажлын байраа хамгаалах хүртэлх арга хэмжээг авах болно” гэжээ.

АНУ-ын Төрийн департмент Хятад улсыг Хууль бус тагнуул, нөлөөллийн ажиллагаа явуулсан”, Улс төрийн дотоод нууц ажилд хөндлөнгөөс оролцсон”, Хятадад оршин суугаа америк иргэдийн гэр бүлд заналхийлсэн” зэрэг үндэслэлээр хаасан гэж мэдэгдсэн.

Харин БНХАУ-ын улсын хариу:

Үүнийг Бээжингийн захиргаа улс төрийн өдөөн хатгалга гэж үзэж байна.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунюн өөрийн твиттер хуудаснаа АНУ-аас консулын газрыг хаасан шалтгааныгИтгэмээргүй инээдтэй” гэж тайлбарлав.

Тэрээр АНУ-ын зүгээс гаргасан алдаатай шийдвэрээ” цуцлахыг шаардаж байгаагаа илэрхийлээд аль эсвэл АНУ Хатуу эсэргүүцэлтэй тулгарна” хэмээн мэдэгджээ.

Хятадын дипломатууд харилцан ойлголцол, найрамдлыг сурталчилж байхад Хятад дахь АНУ-ын элчин сайдын яам нь Хятадын улс төрийн тогтолцоонд олон нийтийн өмнө халдаж байна” гэж тэр онцолсон. МөнЭнэхүү хэргээс үүдэн Вашингтон хотод байрлаж буй Хятадын элчин сайдын яам террорист халдлагад өртсөн” гэж мэдэгдсэн байна.

Хятадын гадаад хэргийн яам АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Хятад оюутнуудад анхааруулга өгч, АНУ-ын хууль сахиулах байгууллагууд дур мэдэн байцаах, дарамтлах, хувийн эд зүйлийг хураах, АНУ дахь олон улсын оюутнуудыг баривчлах аюултай гэж мэдэгдээд болгоомжтой байхыг сануулсан байна.

Мягмар гарагт Консулын газрыг хаах шийдвэр гарсны дараа БНХАУ-ын Хьюстоны Консулын газрын хашаанд хэдэн үл таних этгээдүүд цаас шатааж буй дүрс бичигдсэн байсан бөгөөд үүний дараа түргэн тусламжийн албыг барилга руу дуудсан. Гэсэн хэдий ч Хьюстоны цагдаагийн алба байр руу нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй, ямар ч түймэр гараагүй гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар Бээжин ба Вашингтоны хооронд хэд хэдэн үл ойлголцол гарах хэрэг бий. Хамгийн ноцтой зарим нь:

Коронавирус: Ерөнхийлөгч Трамп "Ковид-19” -ийг удаа дараа Хятад Вирус хэмээн дурдсан бөгөөд анхны тохиолдол нь 2019 оны сүүлээр Вухан хотод илэрсэн гэж мэдэгдсэн байна. Түүнд тагнуулын ажилтнууд нь "гар аргаар хийгээгүй эсвэл генетикийн хувьд өөрчлөгдөөгүй вирус” гэж мэдээллэсэн ч үүнийг АНУ-ийн ерөнхийлөгч Хятад улсын лабораторийн гаралтай вирус гэж мэдэгджээ. Үүний хариуд Хятадын албаныхан нотлох баримтгүйгээр "Ковид-19” онгоц АНУ-д гаралтай байж болзошгүй гэж үзсэн байна.

Худалдаа: Ноён Трамп Хятадыг шударга бус худалдаа, оюуны өмчийн хулгайн хэрэгт буруутгаж ирсэн боловч Бээжинд АНУ дэлхийн эдийн засгийн гүрэн болоход түүний өсөлтийг хазаарлах гэж байна гэсэн ойлголт бий. АНУ, Хятад улс маргаантай холбоотойгоор 2018 оноос хойш худалдааны дайныг явуулсаар  байна.

Хон Конг: Зургадугаар сард Хятад улс Хонконгт үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг өргөн барьсан нь АНУ-ыг бүс нутгийн эдийн засгийн давуу талыг хүчингүй болгоход хүргэсэн. Ерөнхийлөгч Трамп эрхээ хасуулсан албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах тухай хуульд мөн гарын үсэг зурсан байна. Бээжин дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцсон гэж АНУ-ыг буруутгаж, үүний эсрэг хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдээд байгаа билээ.

С.АНУЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Алтай
Алтай
2020-07-23 14:11

Хятад ,АНУ хоёр тагнуулаараа маш их өрсөлддөг улс хэн хэн нь үнэн л ярьж хэрэлдэж байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button