Нийгмийн

С.Баяр, Б.Хурц нарыг хорихоор шийдвэрлэсэн НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ гэж юу вэ

МУ-ын 25 дахь ерөнхий сайд асан С.Баярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасаж, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял бүгд нийлээд 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус нээлттэй хорих ангид хорих ялаар шийдвэрлэсэн билээ.

НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Хорих ангийн нээлттэй болон хаалттай дэглэмийн гол агуулга нь ялтныг сургах, байнгын тасралтгүй ажлын байраар хангах, ял эдлүүлэх орчин нөхцөлийг хүний эрхийг хангасан стандартын дагуу бүрдүүлэх зэрэг асуудлыг цогц хэлбэрээр шийдвэрлэж, хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэгддэг.

Нээлттэй дэглэмийн онцлог нь ялтны хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хувь хүний нөөц боломжийг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлалгүйгээр, тухайн хүнийг гэр бүл, хамт олон зэрэг эерэг орчны нөлөөлөл дор ял эдлүүлэх явдал юм. Нээлттэй дэглэм нь ялтанд урьд суралцаж, ажиллаж байсан байгууллагад тодорхой хяналтын дор үргэлжлүүлэн суралцах, ажиллах, мөн тухайн ялтны эерэг чиг баримжааг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн хяналт, хязгаарлалт багатай орчинд ял эдлэх  боломжийг олгодгоороо сэтгэл зүйн хувьд давуу тал бий болгодог.

Нээлттэй дэглэмийн ялтан дотоод журам зөрчсөн, зан төлөвийн хувьд сөрөг хандлага  давамгайлсан нь илэрхий болсон тохиолдолд хаалттай хорих ангид шилжүүлэх, хаалттай хорих ангиас нээлттэй дэглэмд шилжүүлэх асуудлыг мөн тухайн ялтны хувийн зан төлөв, ялын байдлыг харгалзан тусгайлсан комисс хуралдан шийдвэрлэх бөгөөд ингэхдээ давтан гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа хорих ял шийтгэгдсэн эсэх болон үйлдсэн гэмт хэрэг бусад хувийн онцлогт тулгуурлан тусгаарласан буюу бие биедээ сөрөг нөлөөлөл үзүүлэх боломжгүйгээр ялыг эдлүүлнэ.

-Нээлттэй хорих ангид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг анх удаа санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн насанд хүрсэн эрэгтэй, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээд болон эмэгтэй  ялтны хорих ялыг эдлүүлнэ. Өмнө нь хорих ял эдэлж байсан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй ялтан, хүнд болон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй  ялтны хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангийн хаалттай хэсэгт эдлүүлнэ. Түүнчлэн санамсар болгоомжгүйгээр болон бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн бол;

-Хаалттай хорих ангид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эсхүл өмнө нь хорих ял эдэлж байсан буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны хорих ялыг тус тус эдлүүлэхээр урьдчилан төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-24 21:04

erhluuleed eruul agaart suvilchih uim bnldaa

Зочин
Зочин
2020-07-24 23:26

Амр�##�тын газар бнадөө

Зочин
Зочин
2020-07-25 16:29

Ад�##� явд�##�т жүжиг шиг байна.Нээлттэй хорих гэж олон жил амьдрахдаа одоо л сонсож байна. Урд нь энэ нээлттэй хориход ямар хүмүүс ял эдэлж байсан юм бол?

Зочин
Зочин
2020-07-27 00:18
Reply to  Зочин

Анхны хоригдол асруулагчаа авч эхэлж байгаа сувил�##�ын газар гэнээ харин энгийн ард очихгүй зөвхөн төрөөс төрсөн дарга хулгайч байх ш�##�гууртай байх шүү манайхан андуурч б�##�рав даа энгийн ардад бол тийм газар хоригдох заяа дутна

Зочин
Зочин
2020-07-26 12:14

Гадахдаас ирээд карантилагдсан хүмүүс ч атаархмаар нөхцөлтэй юм бн

Зочин
Зочин
2020-08-24 19:35
Reply to  Зочин

Таван одтой гэнэ

Энгийн ард
Энгийн ард
2020-07-26 13:45

Зүгээр л хорьсон нэр зүүж ард түмний тархи угааж бна даа. Нуугдаж тоглоод л.

Ард иргэд
Ард иргэд
2020-07-26 14:09

Женкогийн хийж буй ажил нэг иймэрхүү, хараат бус шүүх ч бүүр ч нэг иймэрхүү!!!!

Зочин
Зочин
2020-07-26 18:00

etsest ni ard bid bva mongol uls hohirood yldej bna sh dee.

Шударга хүн
Шударга хүн
2020-07-26 20:49

Энэ ял биш байна ш дээ.Гэр бүлтэйгээ ажлаа хийгээд гэдэг чинь арай дэндэнэээ

Зочин
Зочин
2020-07-27 00:10

Төрөөс төрсөн тэрбумтангуудад зориулсан асрамж сувил�##�ын газар юм биш үү тэнд очиж ард түмнийхээ тэнэгийг гайхаад шоолж хөөрөлдсөн шигээ жаргаж байгаад гарцгаая юум биз дээ

Зочин
Зочин
2020-07-27 10:00

Aldiiiim baina... nerteigeeer ni amraltand yavuuuulchihoooo...

Холбоотой мэдээ

Back to top button