НИЙГЭМ

Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 124 энхийг сахиулагчдаас халдвар илрээгүй

Өнөөдөр /2020.07.26/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

“Өчигдөр нийт 176 хүний сорьцыг шинжлэхэд коронавирус илрээгүй. Үүнд долдугаар сарын 25-ны өдөр Афнанистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээ багтана. Бид дараагийн давтан шинжилгээн дээр онцгой анхаарлаа хандуулж байна. Мөн тандалтын журмаар цуглуулсан долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 16 хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочийн шинжилгээ багтсан. Ингээд нийт батлагдсан 288 тохиолдлоос 118 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button