НИЙГЭМ

Я.Буянжаргал: Эрсдэлийн үнэлгээгээр манай улсад халдвар тархах магадлал маш өндөр байна

Өнөөдөр /2020.07.28/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр тус яамны Эмнэлгийн, тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

“Бид өнөөдрийг хүртэл нийт 10 удаа эрсдэлийн үнэлгээг хийлээ. Хамгийн сүүлийн үнэлгээгээр манай улсын хүн ам дунд халдвар тархах эрсдэл өндөр байна гэж гарсан.

Тийм ч учраас хэрэв есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхээр болбол халдвар хамгааллын ямар арга хэмжээ авах вэ гэдэг зөвлөмжийг бид БШУЯ-тай хамтран боловсруулж буй” гэсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button