Нийгмийн

Big Gee: Ах нь чамайг Монголын хип хопод гялалзуулж амжсангүй

Дуучин “Big Gee” буюу Т.Мөнх-Эрдэнийн зохион байгуулсан “Street dreams” шоуны ялагч, “Orice” гэдэг нэрээр хип хоп сонирхогчид сайн мэдэх М.Алтан-Оргил харамсалтайгаар амиа алдсан билээ. Эмнэлэгт биеийнх нь байдал хүнд байж байгаад өчигдөр бурхан болсон түүнд Gee эмгэнэл илэрхийлэв.

Тэрбээр цахим хуудсандаа “R.I.P М. Алтан-Оргил а.к.а “ORICE”

“Нутгийн чулуу” гэж түүнийг би өхөөрдөж дуудна. Миний амьдралынхаа ихэнх жилийг үдсэн “Толгойт” гэх газар өссөн царайлаг жижигхэн шар хүү бидний бэлдсэн “Стрийт Дриймс” тэмцээнд намайг “Damn” гэж уулга алдуулсан цорын ганц оролцогч бас ялагч нь байсан юм... Анх намайг залгахад утасны цаанаас “Та нээрээ яг Жий ах мөн үү???” гэж хэд хэд лавлаж билээ.

Өөрийн рэпээ үзүүлчихээд араас нь амьсгаа авах ч завдалгүй “Дикц муу байна уу? Үгийг нь өөрчлөхөөр байна уу? Та л яг сул талыг нь мэдэж байгаа даа” гэж дуржигнуулна. Жаахан туршлага л дутуу гэхээс биш үнэндээ түүний рэпд сул тал тун бага байлаа. Үгс нь асгарна. Нэг удаа студид намайг ирэхийг хүлээх зуураа нэг бадаг үг биччихсэн түүнийгээ үзүүлж байж билээ.

Сийрэг толгойтой, сэргэлэн яриатай энэ хүү амьдралын минь хэдхэн сард авьяасаа гайхуулчхаад алаг хорвоог орхиод одох юм гэж яаж мэдэх билээ дээ...

“Багадаа Монгол Рэппэр, Эмгэнэл дуулаад л таныг сонсоод л явдаг байж билээ. Амьдрал ямар гайхалтай юм бэ. Тантай хамт дуу хийчхээд аав ээждээ хамгийн түрүүнд сонсгоно оо” гэж над руу бичиж байлаа... Ах нь чиний хүслийг гүйцээнэ ээ. Ах нь чамтай хамт хийсэн дуугаа хамгийн түрүүнд аав ээжид чинь сонсгоно.

https://www.youtube.com/watch?v=1ZGhGVG3HUI

Алтан-Оргил дүү минь. Энэ Монголын хип хопд ах нь чамайг гялалзуулж амжсангүй ээ. Тэнгэр чи бид хоёрт дэндүү богинохон цаг өглөө дөө.

Амгалан нойрсоорой. (Гэр бүл, мэргэжлийн байгууллагуудаас нь ямар нэг мэдэгдэл мэдээлэл хийтэл худал цуурхал тараахгүй байхыг хүсье)” гэв.

https://www.facebook.com/GeeRapper/videos/3688371411192883

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
2020-07-28 17:54

Ум сайн амг�##�ан болтугай хайран з�##�уу

А. Елмира
А. Елмира
2020-07-28 23:57

Ум сайн амг�##�вн болтугай ямар харамс�##�тай юм вэ????

Ттттт
Ттттт
2020-07-29 12:43

Ум ма ни бад ми хум.
Ум сайн амг�##�ан болтугай гэдэг чинь тохиромжгүй.Аз жарг�##� хүссэн үг шүү нөхдөө

Tungalag tungaa
Tungalag tungaa
2020-07-30 13:58

Horwoo yumar hatuu yum we bvh saikhan zaluuchuudiig ni tvvgeed awaad duuslaa.um sain amgalan boltugai.????????????????????

Зочин
Зочин
2020-07-30 21:30

Заа эцэг охин 2 нийлж байгаад зодоод �##�цым бишүү би тэгж л ойлгосон. Аавынх нь ярианаас. Сайхан з�##�уу бсан бн ум сайн амг�##�ан нойрсдоо

zochin
zochin
2020-07-30 23:32

evii mini. yachihsan humuus yachihsan niidem be bazarvaani. um maani badmi hum. aav eejid ni yamar hetsuu bga boloo zurh shimshirch bna

Дөлгөөн
Дөлгөөн
2020-07-31 00:53

Энэ хаха дараад байгаа сэтгэц мэдрэлийн өвчтэй тархины саажилттай л�##�аруудад яг юу тохиолдчихсон болоод инээж байгаа риакт өгөөд байгаа юм бэ???!!!

Холбоотой мэдээ

Back to top button