НИЙГЭМ

“Big Gee” өрхийн эмнэлэгт сайн дураар ажиллан, бусдад үлгэрлэв

Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндрэн, зарим эмч, эмнэлгийн ажилчид туйлдан, ажлаасаа гарах болсон билээ. Реппер “Big Gee” Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Өрхийн эмнэлэгт сайн дураар ажиллаж байна

Энэ тухайгаа “Big Gee” “БЗД 27 дугаар хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна.

Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй. Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна.

Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү.

Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button