НИЙГЭМ

Чехээс ирсэн иргэн: ОХУ-ын хилээр нэвтэрчихээд байхад Монгол Улс намайг оруулахгүй байна

Европоос бүр тодруулбал, Чех улсаас олон орон дамжин, 25 хоногийн хугацаанд найман км зам туулан ирсэн Монголын нэгэн иргэн Орос, Монголын хил дээр гацжээ. Тэрбээр ОХУ-ын хилээр штамбаа даруулаад нэвтэрч. Гэтэл Монгол Улсын хилээр түүнийг нэвтрүүлэхгүй хэмээн буцахыг шаардсан гэнэ.

Энэ талаар түүнээс тодруулахад “Яг одоо би ОХУ, Монголын хилийн голд байна. ОХУ-ын хилээр нэвтэрсэн. Эх орон руугаа орж чадахгүй. Буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад ингэнэ гэж ёстой бодсонгүй. Олон хоног бөөн юм болж ирээд үнэхээр их баярласан. Эх орондоо ирлээ гэж бодсон. Уг нь би Беларусь, ОХУ чанга шүү дээ. Гэтэл Монгол Улсынхаа хил дээр ийм зүйлтэй нүүр туллаа.

Шалтгаан нь намайг УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй учраас гэж тайлбарласан. Би Чехээс ирэхдээ асуусан, зөвшөөрөл авах хүсэлт тавьсан. Тэгэхэд Чехэд суугаа Монгол Улсын Элчин сайд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэсэн. Буцаад яв, бидэнд чиний асуудал хамаагүй гээд байна. Одоо яах вэ” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button