Нийгмийн

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн ял оноолоо

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт эхэлж, шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байна.

Шүүгдэгч Г.Солтаныг Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 29, 2020 16:55

Зуйтэй, ЖДУ чингуудэд очер олгоод дарл�##�аар нь таслаад байж хэрэгтэй, Харин нээлттэй биш ха�##�ттай л таслан учиртай юм

Zochin
Zochin
7 сар 29, 2020 17:07

Zeelii n baragduulahgvigeer 3jiliin yl uguh ymuu tegbel zeel abaad 1.2jil suugaad garaad bolood bh ym bn

Зочин
Зочин
7 сар 29, 2020 18:29
Reply to  Zochin

zeeliig tulsun bgaa

Орос
Орос
7 сар 30, 2020 06:20

Араас нь явах олон ЖДҮ чдийг яах бол? Содбаатар, Оюунчимэг,Болорчулуун гээд л явж өгнө дөө

Халх
Халх
7 сар 30, 2020 06:39

Хөөрхийн хасаг Султанаар туг тахиад бусад ЖДҮ чид сэмхэн чимээгүй өнгөрөх юм байхдаа. Хүрэлсүх ч өөрөө хэрэгээс мултрах ёсгүй. Даан ч шудрага ёс байхгүй болсон нийгэм дээ!!

зочин уншигч
зочин уншигч
7 сар 30, 2020 06:45

Бас л цагаан захтангуудад зориулсан сувил�##�д 3 жил амруулах нь.ЖДҮ авсан бүх гишүүдийг бүгдийг нь нэг мөсөн амруулаач

Зочин
Зочин
7 сар 30, 2020 12:44

Одоо харин Засаг даргыг хамт шүүгээрэй дээ

Зочин
Зочин
7 сар 30, 2020 12:33

Солтан Гомбажаагийн Цолтон гэх хасаг бус хүн гэж дуулсан. Гэргий Алтанчимэг юм хөөрхийг арай хэтэрүүлжээ одоо Ж. Энхбаяр, Содбаатар, Бадилхан нарыг яг энэ замаар 461 руу марш!

Зочин
Зочин
7 сар 30, 2020 12:41

Их үндэстэн ял завшиж УОК-т дарга болдог, бага үндэстэн б�##�арч шоронд ордог дэглэм юм уу даа? Бад�##�ханыг ч АТГ ш�##�гаа ч дээ. Та нар

Зочин
Зочин
7 сар 30, 2020 12:47

Үхэрчин ждү Ж. Энхбаярыг бас Солтаны араас

Холбоотой мэдээ

Back to top button