НИЙГЭМ

Өнөө орой БНСУ-аас 165 иргэн эх орондоо ирнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу долоодугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, гадаадад байгаа монгол иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний өдрийн хуваарийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц 12.05 цагт хөөрсөн юм.

Тус нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд 20.20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button