НИЙГЭМ

Ам.доллар 2,844.7 бол евро 3,372.4 төгрөгийн ханштай байна

Монголбанкнаас гаргасан гадаад валютын ханшийг өнөөдрийн /2020.08.03/ мэдээллээр хүргэж байна.

Үүгээр:

  • Ам.доллар 2,844.7 төгрөг. Энэ нь сүүлийн өдрүүдтэй харьцуулахад тогтвортой ч долдугаар сарын 30-ны ханштай харьцуулбал нэг төгрөгөөр буурсан үзүүлэлт. Харин мөн сарын 20-ны өдөртэй харьцуулбал даруй 10 төгрөгөөр өссөн үзүүлэлт болно.
  • Евро 3.372,39 төгрөг. Мөн сүүлийн өдрүүдэд тогтвортой буй ханш. Гэвч долдугаар сарын эхээр 3,175 төгрөг байсан энэ ханш тогтмол өссөөр даруй 200 орчим төгрөгөөр хөөрөгдөөд байна.
  • Юань 4077,72 төгрөг. Долдугаар сарын эхээс хойш тасралтгүй өссөөр 10 орчим төгрөгөөр нэмэгдээд буй.
  • Рубль 38.59  төгрөг. Сүүлийн нэг сард харьцангуй тогтвортой ханштай байсаар долдугаар сарын 28-нд нэг төгрөгөөр буурсан нь график дээр огцом бууралт хэлбэрээр дүрслэгджээ.
  • Вон 2.39 төгрөг. Харьцангуй тогтвортой ханш.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-03 21:22

Нөгөө Мөнхбатад �##�бан бичиг өгмөөр юм 2016 онд юу юу гэж бурсаныг нь сануулах хэрэгтэй байна

Холбоотой мэдээ

Back to top button