НИЙГЭМ

“611 хүний шинжилгээний сорьцод коронавирус илрээгүй”

Өнөөдөр /2020.08.04/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 611 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Задалж хэлбэл:

  • Долдугаар сарын 15-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын тусгай онгоцоор ирсэн хүмүүсийн давтан
  • Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай онгоцоор ирсэн хүмүүсийн давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй гурван хүн
  • Ажиглан, тусгаарлах байранд ажиллаж буй 35 эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдад
  • Эдгэрээд сувиллын ажиглалтад шилжсэн долоон хүний давтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 ачаа тээврийн жолоочийн давтан
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдаж буй гурван хүний давтан
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн нэг сэжигтэй тохиолдол гэх мэт болно.

Манай улсад нийт 293 тохиолдол бүртгэгдсэнээс 230 нь бүрэн эдгэрсэн. 63 хүн эмчлэгдэж байна. 59 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг хүнд биеийн байдалтай” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button