Нийгмийн

Б.Баатархүү: Саруул хотхонд амиа алдсан ХОЁР гэр бүлийн гишүүд байсан

Өчигдөр /2020.08.03/ “Саруул” хотхоны байранд ээжийнхээ амийг хөнөөгөөд, цонхоор үсэрсэн байж болзошгүй гэх хэрэг явдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэв.

Тэрээр, “Наймдугаар сарын 03-нд 21 цаг 45 минутад байранд гал гарч, хүн нас барлаа гэсэн мэдээлэл ирсэн. Хэргийн газрын үзлэгээр гал гарсан айлд 46 настай эмэгтэй нас барсан байдалтай олдож, 23 настай эрэгтэй өндрөөс унаж амь насаа алдсан.

-Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэрэг байж болзошгүй гэсэн мэдээлэл бий?

-Хэргийн газрын үзлэгээр нарийн зүйлүүд тогтоогдоно. 46 настай эмэгтэй гаднын нөлөөтэй амь насаа алдсан. Хэрэг эцэслэн батлагдаагүй байхад худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Энэ ноцтой хэрэг юунаас үүдэв гэдгийг шалгаж тогтооно. Ямар ч байсан ноцтой хэрэг үйлдэгдсэн. Тухайн хоёр иргэн нэг гэр бүлийн гишүүд байсан.

-46 настай эмэгтэйн хөл гарыг нь скочдсон байсан гэсэн мэдээлэл гараад байгаа, үнэн үү?

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button