НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
“Эрдэнэт үйлдвэр” хоёр өдрийн турш “Их зогсолт” хийжээ

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар жилд нэг удаа үйлдвэрлэлээ зогсоож, нөөцгүй тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг.
Энэ жилийн “Их зогсолт”-ыг долдугаар сарын 31-ний 18:00 цагаас наймдугаар сарын 2-ны өдрийн 19:00 цаг хүртэл үргэлжлүүлсэн байна.
Тус “Их зогсолт”-ын ажилд давхардсан тоогоор 1410 хүн оролцож, 10 объектод 103 засварын ажил гүйцэтгэн, таван чиглэлээр нийт 330 нэр төрлийн ажил хийжээ. Иж бүрэн засварын ажлын туслан гүйцэтгэгчээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн Засвар механикийн завод, Барилга засварын цех, Засвар угсралтын цехүүд ажилласан аж.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.