ЭРҮҮЛ МЭНД
Л.Амбасэлмаа: 615 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ
Өнөөдөр /2020.08.04/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа дараах мэдээлэл өгөв.
Тэрээр, “ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн шинжилгээний лабораторт нийт 615 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд
- Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс
- Австралиас ирсэн Оюутолгойн ажилчид,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүн
- Эмч ажилчдын 19 хүн
- Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч нар
- Дорноговь аймгийн 100 жолооч гэсэн хүмүүсийн шинжилгээ багтжээ.
Өнөөдөр 14 хүн эдгэж эмнэлгээс гарч байна. Эдгээр хүмүүс нь энхийг сахиулагчид юм. Эмчлэгдэж буй 49 хүн байгаа бөгөөд гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. Харин гэрийн ажиглалтад 44 хүн байна. Батлагдсан тохиолдлын 72 хувь нь оюутнууд, 5.5 хувь нь хүүхдүүд байна. 6-80 насныхан үүнд багтаж байгаа. Вируслогийн лабораторт нийт 38 мянган хүний шинжилгээг хийгээд байгаа” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.