ЭДИЙН ЗАСАГ

2020 оны төсвийн алдагдлыг 3.8 их наяд төгрөгөөр тооцжээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн тодотголын талаар өнөөдөр /2020.08.05/ мэдээлэл хийсэн юм.

Тэрээр, цар тахал гарч татваруудыг тэглэсэнтэй холбоотойгоор улсын орлого 3.4 их наядаар тасрах нь. Одоогоор эхний хагас жил төсвийн орлого 2 их наядаар буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. Түүнчлэн 2020 оны төсөв 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарна гэсэн тооцоог гаргасан хэмээсэн юм.

Энэ нь ДНБ-ий 9.8%-тай тэнцэх юм. Үүнээс 1.6 их наядыг нь гаднын зээл тусламжаар нөхөх тул санхүүжих эх үүсвэр бэлэн байгаа хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button