Нийгмийн

Өмнөговь аймгийн хэмжээнд бэлчээрийн 90 хувь гандуу зусаж байна

Энэ жил Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд нийт нутгийн 90 хувь гандуу байгаа тул сум суурин аймаг ард иргэдээрээ нэгдэж өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайн базаах шаардлагатай байна.Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлыг хэсэг хуралдаж ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа. Аймаг, сумын аюулгүй нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээлийг татаж нөөцлөх шаардлагатай. Өмнөговь аймгийн 6100 малчин өрхөд 3,0 сая толгой мал сүрэг өвөлжих урьдчилсан мэдээ байна. Өвлийг гарз хохирол багатай даван туулахад аймаг сумаас дорвитой ажил арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ малчид, ард иргэдийн хүч оролцоог нэмэгдүүлэн ажиллах хэрэгтэй.

Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах уурын зуух, дулааны шугам сүлжээний бүрэн бүтэн ажиллагааг сайжруулах, аж ахуйн нэгж байгууллагууд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайтар базаах хэрэгтэйг анхааруулав.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Засаг Даргын тамгын газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Малаа л сайн нядал, жаахан тарга тэвээрэгтэй байгаа дээр нь малынхаа 50-иас доошгүй хувийг нь нядлаад зах зээлийн үнээр зарчихвал малчидад л өлзийтэй.

Зочин
Зочин

Малчдад хайр зарлаад баахан өвс тэжээл үнэгүй тараана суогууль цэцэрлэгийн хүүхдээс нэмнээ өвс тусламж нэхнэ буруу сэтгэхүйгээр яваад байгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button