Нийгмийн

Бясалгал хийхээр яваад алга болсон 25 настай эмэгтэйг зургаа дахь өдрөө эрэн хайж байна

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлж, дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу 08.02-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

08.05-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хоёр иргэн, нэг автомашин, нийт 28 хүн, хоёр автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 20:00 цагт түр зогсоогоод байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-06 13:31

Манай улс тэгэхээр аюултай орон хэвээр байгаа юм байна. Хүмүүс хөдөө гарахаар �##�га болоод байхыг бодвол !

Зочин
Зочин
2020-08-06 22:48

Бяс�##�г�##� хийгээд солиорчисон уу

Холбоотой мэдээ

Back to top button