НИЙГЭМ

Л.Амбасэлмаа: Халдварын тохиолдол нэмэгдээгүй, нэг хүний бие маш хүнд байна

Өнөөдөр /2020.08.07/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 261 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний сорьц энэ тоонд багтсан.

Ингээд манай улсад батлагдсан нийт тохиолдол 293 бөгөөд эдгэрсэн 260 байна. Эмчлэгдэж буй 33 бол 183 хүний ажиглалт, хяналтын хугацаа дуусаж гэртээ гарсан. ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй нэг хүний бие маш хүнд байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button