ЭРҮҮЛ МЭНД

А.Амбасэлмаа: 595 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ коронавирусийн халдварын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр буюу наймдугаар сарын 07-нд 595 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд, Афганистанаас ирсэн 57 цэрэг дайчид, тусгаарлах байран дахь иргэд, Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч нар, Төмөр замын 13 ажилтны шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.

Манай улсад батлагдсан тохиолдол 293 хэвээр байна. Үүнээс 260 хүн эдгэрсэн. Нэг хүний биеийн байдал маш хүнд байдалтай, ХӨСҮТ-д элэгний хатуурал, бөөрний дутагдалтай гэсэн оноштой байна.

Өчигдрийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ өнөөдөр хийгдэж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button