НИЙГЭМ

Л.Амбасэлмаа: 504 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнөөдөр /2020.08.11/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 504 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй. Үүнд Франкфуртын онгоцоор ирсэн 266 хүний давтан, Австралийн онгоцоор ирсэн 48 Оюу-Толгойн ажилчдын шинжилгээ зэрэг багтсан.

Үүгээр манай улсад бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тохиолдол 293. Эдгэрсэн 263. Үүнээс сувиллын ажиглалтад буй 43, гэрийн тусгаарлалтад буй 26. Ажиглалт, тусгаарлалтын хугацаа нь дууссан 193 хүн байна.

ХӨСҮТ-иийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй нэг хүний бие хүнд байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button