Нийгмийн
Сургууль, цэцэрлэг орчмын явган хүний гарцууд ГЭРЭЛТҮҮЛЭГТЭЙ болжээ

Хүүхдүүд оройн цагаар ч гарцаараа аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэхүү гарцын гэрэлтүүлгийг суулгаж өгсөн юм.
Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт 78 байршилд 100 ширхэг лед гэрэл гарцын босоо гэрэлтүүлгийг байршуулж, дөрвөн байршилд хурд сааруулагч, 100 ширхэг лайт бокс буюу поспортдог тэмдэг, 1400 ширхэг зам дээрх цацруулагчийг хийж дуусаад байна.
Босоо гэрэлтүүлэг нь бүдэг тод асах тохиргоотой. Та бүхэн хүүхдүүддээ гарцаар гарч байхыг байнга сануулж байгаарай!
Эх сурвалж: НЗДТГ
Үгүй ээ овоо доо. Ингэмээр дээ. Ингэж нийгэм, хүмүүсийнхээ аюулгүй байд####, амар тайван амьдр####ын төлөө юм хиймээр дээ.