Нийгмийн

ЭХЭМҮТ-ийн эмч нар 34 хүүхдийн мэс заслыг орон нутагт амжилттай хийжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 07-09-ний өдрүүдэд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. 

Энэ үеэр бүх төрлийн ивэрхий, фимоз, бэтэг, шээсний сүвийн гажиг, бөөр шээс дамжуулах замын гажиг ба эмгэгтэй нийт 158 хүүхэд үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, 34 хүүхдийн мэс заслыг орон нутагт амжилттай хийжээ. 

Үзлэг эмчилгээнээс гадна нарийн мэргэжлийн 5 чиглэлээр ажлын байрны дадлагажих сургалтыг зохион байгуулсан бөгөөд эмч мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэн туршлагаа хуваалцсан ач холбогдол бүхий арга хэмжээ болсон. Дадлагажих сургалтанд мэс засал, дүрс оношилгоо мэдээгүйжүүлэг, нярайн чиглэлээр нийт 20 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдсан гэж Дундговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button