Нийгмийн

В.Путин: Дэлхийн анхны Коронавирусний эсрэг вакциныг гаргаж авлаа

Ерөнхийлөгч Владимир Путин Орос улс Дэлхийн анхны ковид-19-ийн вакциныг амжилттай бүтээсэн гэдгээ зарлалаа. Туршилтаас үзэхэд тус вакцин вирусний эмгэг үүсгэгчийн эсрэг дархлаа бий болгож чаджээ.

Долоон хоногийн өмнө Гамалея үндэсний эпидемиологи, микробиологийн төвөөс хийгдэж буй тус вакцины бүх туршилтын шатууд дууссан хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд мэдэгдээд байсан юм.

Энэ талаар ерөнхийлөгч В.Путин “Дэлхийн анхны Коронавирусний эсрэг вакцин бүртгэгдлээ. Тус вакцин дээр ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье, энэ мөчийг дэлхий даяараа хүлээж байсан билээ.” хэмээн засгийн газрын гишүүддээ хэлсэн байна.

“Бид вакцинжуулалтыг зөвхөн сайн дурын үндсэн дээр зохион байгуулна, хэнийг ч хийлгэх ёстой хэмээн хүчлэхгүй.” хэмээн В.Путин мэдэгдсэн ба мөн ерөнхийлөгчийн төрсөн охин ч хүртэл вакцин хийлгэсэн гэжээ.

Мөн тус улсын ЭМЯ-наас мэдэгдснээр вакцин ирэх оны нэгдүгээр сар гэхэд тогтвортой эргэлтэд орно хэмээн үзэж байгаа ба үүнээс өмнө эмзэг бүлгийн хүмүүст аль болох туслахаар ажиллана хэмээсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button