Нийгмийн

Францад коронавирусийн нөхцөл байдал дордсоор байна

Франц улсад халдварын нөхцөл байдал улам бүр дордож буй тухай тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр хэлсэн байна. Учир нь тус улсад цаг агаарын огцом өөрчлөлт, хэт халалт үүссэн нь коронавирусний халдварт өвчний нөхцөл байдлыг дордуулж өөр нэгэн сөрөг үр дагаврыг үүсгээд байна.

Өмнө нь өдөрт мянган хүн халдвар авч байсан бол одоо өдөрт халдварын 2000 тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа аж. Орон даяар эмнэлэгт хүргэгдэж буй хүний тоо нэмэгдсээр долоо хоногт 800-д хүрч байгаа бол сэхээн амьдруулах тасагт долоо хоног тутамд 100 хүн хүргэгдэх боллоо. Гурван долоо хоногийн өмнө нэг өдөрт халдварын 5 голомт бүртгэгдэж байсан бол одоо энэ үзүүлэлт 25 болж нэмэгджээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button