НИЙГЭМ

Л.Амбасэлмаа: Дөрвөн хүнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

Өнөөдөр /2020.08.13/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 487 хүнд шинжилгээ хийсэн. 483-д илрээгүй бол дөрвөн хүний шинжилгээнд илэрсэн байна. Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн болон, Алтанбулагийн боомтоор татсан хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүмүүс байна.

Үүгээр манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 297 боллоо. 269 нь эмчлэгдсэн, 44 нь сувиллын ажиглалтад шилжсэн. Харин гэрийн ажиглалтад 32 хүн байгаа бол 192 хүний ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д 28 хүн коронавирусийн шинжилгээ хийлгэж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button