ДЭЛХИЙ

БНХАУ-д импортын хөлдөөсөн тахиан махнаас “Covid-19” илэрчээ

Энэ сарын 12-ны өдөр БНХАУ-ын Шенжень хотод тахианы хөлдөөсөн далавчнаас шинэ төрлийн коронавирус илэрчээ. Албаны хүмүүс энэ талаар пүрэв гарагт анхлан мэдээлсэн бөгөөд, Бразил улсаас импортлон оруулж ирсэн бүтээгдэхүүн байсныг зарласан байна.

Шенжений Логганг дүүрэг дэх хүнсний захад худалдаалагдаж байсан тус тахиан махны дээжийг лабораторид шинжлүүлэхэд хариу эерэг гарчээ. Хятадын Засгийн газар тахиан махыг чухам ямар брэндийн бүтээгдэхүүн болохыг нь ил хэлээгүй байна.

ДЭМБ болон АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс хоол, хүнсний бүтээгдэхүүнээр халдвар дамжих эрсдэл их биш хэдий ч байгаа гэдгийг анхааруулаад буй.

Шенжень хотын эрүүл мэндийн албаныхан тус тахианы махтай харьцсан худалдагч, түгээгчдийг илрүүлж шинжлэхэд коронавирусийн халдвар илрээгүй байна. Түүнчлэн лангууны орчин тойрныг ариутган халдваргүйжүүлжээ.

Харин худалдаж авсан цөөнгүй тооны иргэд байгаа тул тэднийг олж тогтоон шинжлэх ажлыг албаныхан шуурхайлан хийж байгаа ажээ.

Бразилын Хөдөө, аж ахуйн яам, Амьтны гаралтай уургийн бүтээгдэхүүний холбоо зэрэг байгууллагуудаас, “Мах эндээс вирус тээсэн байх ямар нэг шинжлэх ухааны үндэслэл харагдахгүй байна. Савлах, экспортлох үед халдваржсан гэж хэлэхэд хэцүү” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Бразил улс шинэ коронавирусийн халдварын тохиолдлоор АНУ-ын дараа, дэлхийн хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: CNN  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button