ЭРҮҮЛ МЭНД

А.Амбасэлмаа: 462 хүнээс коронавирус илрээгүй, ХОЁР хүний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрээр, өчигдөр /2020.08.13/ нийт 462 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнд халдвар илрээгүй. Үүнд:

  • Сатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 253 хүний
  • Шинэ-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 165 хүний
  • Тусгаарлалтад байгаа 5 хүний
  • Цэргийн төв эмнэлэгт хэвтсэн 9 хүний
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Өнөөдрийн байдлаар Монголд 297 тохиолдол зөөвөрлөгдөж, бүртгэгдсэн байна. Үүнээс 269 хүн эдгэрэн гараад байна. Эмчлэгдэж байгаа 28 хүн байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button