НИЙГЭМ
ХӨСҮТ: 609 хүний шинжилгээний сорьцоос коронавирус илрээгүй
Өнөөдөр /2020.08.17/ ЭМЯ-наас цаг үеийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:
“Өчигдөр нийт 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Иймд Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тоо нэмэгдээгүй.
Ийн нийт 298 тохиолдлоос 276 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. 47 хүн сувиллын ажиглалтад, 16 хүн гэрийн ажиглалтад, 213 хүний тусгаарлалт, ажиглалтын хугацаа дууссан байна” гэлээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.