ДЭЛХИЙ

Өмнөд Солонгост коронавирусийн хоёр дахь давлагаа дэгдэв үү

Өмнөд Солонгост гуравдугаар сараас хойш хамгийн олон коронавирусийн халдвар бүртгэгдсэн нь өчигдөр буюу наймдугаар сарын 16 болжээ. Энэ өдөр 279 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин үүнтэй холбогдуулж тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн фэйсбүүк хуудсанд мэдэгдэл гаргажээ. Үүнд, “Нэр бүхий зарим сүмүүдэд халдвар илэрснээс хойш халдварын эрчим нэмэгдлээ. Бид маш эрсдэлтэй нөхцөлд байна. Өнөөдрийн хүртэлрх хүчин зүтгэл амжилт олох, эсвэл талаар олохын зааг дээр ирээд байна” гэж бичжээ.

Өмнөд Солонгосын хувьд сүмүүд нь үйл ажиллагаагаа явуулж, олон хүний бөөгнөрөл үүсгэж буйгаас шалтгаалж дотооддоо хэд хэдэн халдварын голомттой болоод буй. Эхэнд дурдсан 279 тохиолдлын 107 нь Саран Жэйл христийн сүмтэй холбоотой аж.

Иймд ерөнхийлөгч Мүн Жэ Ин хорио цээрийн дэглэм зөрчиж, иргэдийн эрүүл мэндийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн шашны сүм хийдүүдийг шүүмжлээд байна. Харин судлаачид тус улсад халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн эсэхийг магадлахаар ажиллаж эхэлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button