Нийгмийн

ТОП-10 ААН Монгол улсын хөгжлийн төлөөх хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурлаа

МҮХАҮТ болон “Эрдэнэт ТӨҮГ” хамтран “ТОП 10 ААН-ийн хамтын ажиллагааны уулзалтыг Эрдэнэт хотод амжилттай зохион байгууллаа. ТОП-100 ААН-ээр 15 дахь жилдээ өргөмжлөгдсөн “Эрдэнэт ТӨҮГ ” -ын санаачлагаар зохион байгуулагдсан тус уулзалтад МҮХАҮТ, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ” , “Эрдэнэс-Тавантолгой ХК”, “Оюу толгой ХХК” , “ХААН банк”, “М Си Эс Групп”, “Петровис ойл ХХК”, “Голомт банк”, “Улаанбаатар төмөр зам ХНН” болон “Шунхлай ХХК”-ийн удирдлагууд оролцож цар тахлаас иргэдийг хамгаалах, үүссэн нөхцөл байдал, эдийн засагт тулгарч буй эрсдэлийг хэрхэн удирдах зэрэг асуудлуудын талаар хэлэлцэж санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд бизнесийн бодлого хууль эрх зүйн орчныг таатай болгох, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр шинэ Засгийн газарт хүргэх санал зөвлөмжийг гаргаж, Монгол улсын хөгжлийн төлөөх хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: https://www.mongolchamber.mn/

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button