Нийгмийн

КАМАЗ МАРКИЙН АВТОМАШИНЫ СЭЛБЭГ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД

Огноо: 2020-07-09

Тендер шалгаруулалтын нэр: Камаз маркийн автомашины сэлбэг нийлүүлэгчийг сонгох 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Камаз маркийн автомашины сэлбэг нийлүүлэх” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 

Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд Камаз маркийн автомашины сэлбэг нийлүүлж байсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлнэ.

Тендерийн баталгаа: Тендерийн хамт  төсөвт өртгийн 1 хувь буюу 631,000 /зургаан зуун гучин нэгэн мянга/  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар хүлээн авах ба 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно. 

Захиалагч байгууллагын хаяг:“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555, Дотуур утас-503

Е-mail: [email protected]

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button