НИЙГЭМ

Л.Амбасэлмаа: 546 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Өнөөдөр /2020.08.22/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 546 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд:

  • Наймдугаар сарын 20-нд Хонг-Конг – Улаанбаатарын онгоцоор ирсэн 147 хүний шинжилгээ
  • Наймдугаар сарын 21-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 263 хүний шинжилгээ
  • Гаднын орнууд руу явах хүсэлтээ өгсөн 19 хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа, тээврийн жолоочийн шинжилгээ
  • Тандалтын журмаар сонгосон нэг хүний шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 14 хүний шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 49 хүний шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан дөрвөн хүний ДАВТАН шинжилгээ
  • Сувиллын ажиглалтад буй дөрвөн хүний ДАВТАН шинжилгээ
  • Тусгаарлан, ажиглах байруудад хянагдаж буй 14 хүний ДАВТАН шинжилгээнүүд багтана.

Мөн өнөөдөр таван энхийг сахиулагч эдгэрч, эмнэлгээс гарч байна. Үүнээр манай улсад бүртгэгдсэн нийт 298 тохиолдлын 288 нь эдгэрч, 10 нь эмчлэгдэж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button