Нийгмийн

Намууд Нийслэлийн Засаг даргаа тодруулжээ

Орон нутгийн сонгууль орон даяар явагдахтай холбоотойгоор НИТХ-ээс 14 нам эвсэл хүсэлтээ илэрхийлээд буй.

Нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолоор НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Монгол ардын нам, Ардчилсан нам, Ногоон нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Зүй ёс нам зэрэг улс төрийн хүчнүүд оролцох аж. НИТХ-ын сонгуулийн дүнгээр Улаанбаатар хот шинэ даргатай болох юм.

Намууд Нийслэлийн засаг даргад дэвшүүлэх нэрсийг эхнээсээ тодруулж эхэлжээ. Үүнд, ХҮН-аас Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр, МАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, АН-аас дарга асан С.Эрдэнэ, МАХН-аас Э.Батшугар, ШИНЭ-ээс Ж.Батзандан нарын нэрс тодорхой болсон байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. АН 20-н оны сонгуульд Амаржарг####ыгаа ЕС гээд нэрлэцэн байж байгаад нялц унаж түмний шившиг болсон гашуун түүх бий шүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button