НИЙГЭМ

Маргааш Сөүл рүү үйлдэх тусгай нислэгээр зөвхөн гадаадын иргэдийг авчирна

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийн, есдүгээр сард 12 удаагийн нислэг үйлдэн, 3120 иргэнээ татан авахаар төлөвлөснөө мэдэгдсэн.

Энэ сарын 27-нд буюу маргааш БНСУ руу хийх тусгай үүргийн нислэгт монгол иргэд багтах боломжгүй, зөвхөн гадаадын хүмүүсийг авч ирэхээр болжээ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад “Өөр орны иргэд гадаадад гацсаны улмаас гадаад багштай монгол сургуулиуд хичээлээ заах боломжгүй, зарим ЭСЯ-ны ажилтнууд гадаадад гацсаны улмаас үйл ажиллагаа явуулах, тухайн компанийн удирдлагууд нь ирж чадахгүй байгаагаас цалингаа тавьж боломжгүй байгаа зэрэг олон асуудал гарч буй.

Тиймээс УОК-ын даргын өгсөн зөвшөөрлийн дагуу маргааш Сөүл хот руу үйлдэх тусгай нислэгээр үөвхөн гадаад иргэдийг авч ирэхээр болсон. Одоогоор 15 орны 100 гаруй иргэн ирэхээр тасалбараа аваад буй. Энэ нислэгт монгол иргэн багтах боломжгүй” гэлээ.

Сонирхуулахад, Одоогийн байдлаар гадаадын 183 иргэн тусгай үүргийн нислэгээр Монголд ирээд байгаа юм.

https://www.facebook.com/588990477781350/videos/225919645496952

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button