УЛС ТӨР

УИХ-д Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгууллаа

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өнөөдөр /2020.08.28/ Улсын Их Хуралд Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгийн үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө санал нэгтэй ажиллах эрхэм зорилгын дор нэгдэн лобби бүлгийг байгуулжээ.

Лобби бүлгийн гишүүд хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, төрийн бодлого, холбогдох хууль тогтоомжийг санаачлан батлахын төлөө Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран идэвхтэй ажиллаж байна гээд эрүүл мэндийн салбарт шийдэл хүлээсэн асуудал, бэрхшээлийг уг сууриар нь арилгаж, иргэддээ тэгш хүртээмжтэй, чанартай, үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг цогцоор нь шийдвэрлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

    Тус лобби бүлэг 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд эрүүл мэндийн салбарын санхүүжилтын тогтолцоог боловсронгуй, үр өгөөжтэй болгож, эмнэлгийг бие даасан байлгах, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн орчныг бүрдүүлэх, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр ашиг, өгөөж далайцыг өсгөн нэмж, элэгний “Д” вирусын улмаас өвдөн шаналж буй 100.000 гаруй иргэнээ эмчлэгдэх боломжоор хангах, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэх, нийгмийн эрүүл мэндийн салбарын “шүдний өвчин” болтлоо ужгирсан архидалт, мансуурлын эсрэг бодлого боловсруулж ажиллах,  үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөлийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын болон иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод бодитой тусгах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг үндсэн  чиглэлээр ажиллана гэдгээ мэдээллийн үеэр онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лоббичин
Лоббичин
2020-08-31 22:28

Лобби бүлэгт ороод гоё гоё үлгэр яриад хууль бат�##�б�##� гишүүдэд хэдэн төгрөгийн ашиг хожоо орж ирдэг юм бол. Хуга хийдэг байх даа...? Одоо намайг ингээд асуучихв�##� атаархаж үхлээ юу гэнэ бас, ккк.

Зочин
Зочин
2021-01-20 14:56

Оюунчимэг ямар нүүрээрээ энд зогсож байгаа юм бол. Улс төржлөө гээд тэнэгтээд байсан. Ичих булчирхай �##�гаа

Холбоотой мэдээ

Back to top button