НИЙГЭМ

ФОТО: Онцгойгийн алба хаагчид 21 хоногт байшин барьж, Х.Ганзоригт бэлэглэжээ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагчийн зөвлөлөөс алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганзоригт 8х7 метр харьцаатай байшинг өөрсдийн дотоод нөөц бололцоог тулгуурлан барьж, хүлээлгэн өглөө.

Ахлах ахлагч Х.Ганзориг нь Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 21 хоног  тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэх хугацаанд нь нийгмийн асуудлыг нь шийдвэрлэн, гэнэтийн бэлэг барьлаа гэж  Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button