ЭРҮҮЛ МЭНД
А.Амбасэлмаа: Нур-Султанаас ирсэн ХОЁР хүний давтан шинжилгээнээс COVID-19 ИЛЭРЛЭЭ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Есдүгээр сарын 01-нд 484 хүнд шинжилгээ хийхэд 482 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний баталгаажуулах буюу давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Эдгээр хоёр иргэн наймдугаар сарын 30-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй. Монголд коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 306 болсноос 296 хүн эдгэрлээ.
ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа ба биеийн байдал хөнгөн. Мөн өнөөдөр 38 настай нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.