НИЙГЭМ

Хатавчийн давааны замыг хусах хөрөнгийн асуудлыг шийдлээ

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат- Эрдэнэ, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа нартай уулзаж Загастайн давааны замын ажлыг эрчимжүүлэх, хатавчийн давааны замыг засах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар саналаа танилцуулж, Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам барилгын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “СССС” ХХК-ийн удирдлагуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар Загастайн давааны 25 км замын хатуу хучилтыг хийсэн бөгөөд газар шорооны болон хучилтын ажил үргэлжилж буйг танилцуулж, ус шүүрч, нэвчилт явагдаж байгаа давааны оройн 4 орчим км, хясааны хэсгийн 4 км замуудыг энэ жилдээ хучилгүй орхих саналтай байгаагаа гүйцэтгэгч компаниудын зүгээс илэрхийлсэн байна.

Энэхүү уулзалтаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Нэгдүгээрт, Аравдугаар сарын 1 гэхэд дахин 32 км замын хучилтыг дуусгаж, давааны замыг нээх

Хоёрдугаарт, Ус нэвчиж буй давааны орой, хясааны хэсгийн 8 км замыг энэ жилдээ хучилгүй орхиж, ус шүүрэлтийг зогсоох арга хэмжээ авах

Гуравдугаарт, Хатавчийн давааны замыг засах хөрөнгийн асуудлыг Зам, тээврийн хөгжлийн яам шийдвэрлэж, зам засварын ажлыг эхлүүлэх

Дөрөвдүгээрт, авто замын хайс хамгаалалт хийх, аюулгүй байдал хангах, байгаль орчны нөхөн сэргээлт хийхтэй холбоотой нэмэлт зардал 6.2 тэрбум төгрөгийг 2021 оны улсын төсөвт тусгахаар тус тус шийдвэрлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2020 оны аравдугаар сарын 2-ны өдөр Завхан аймагт ажиллаж, Загастайн давааны хатуу хучилттай авто зам барилгын ажилтай биечлэн танилцаж, тус уулзалтаар шийдсэн асуудлуудынхаа гүйцэтгэлийг дүгнэж, давааны замыг нээхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button