Нийгмийн

ХЭРЭГ: “Өдрийн сонин”-ы хажууд хар тамхи хэрэглэж байсан иргэд үйлдэл дээрээ баригджээ

Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэх иргэдийн тоо эрс нэмэгдэж, энэ төрлийн холбогдолтой гэмт хэрэг их гарах болсон.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр буюу долоодугаар сарын 20-21нд шилжих шөнө 02:00 цагт СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр "Өдрийн сонин"-ийн хажууд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүс мансууруулах бодис хэрэглэж байсныг барьжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар тэдгээр сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэж байсан иргэдийг энгийн иргэн болон цагдаагийн алба хаагч Э гэгч нар илрүүлж, СБД-ийн цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн 2019 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдсан байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-35 насны залуус байгаа аж. Мөн энэ онд шалгагдаж байгаа 186 хүний 86 хувь нь 18-35 насныхан. Үүнээс онцолбол 4.7 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд ба хэрэгт холбогдогчдын 56.2 хувь нь эрхэлсэн тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байгаа аж.

 Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button